Шуурганы үед ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу
Нөмөр газар бараадаж, хунгар цас олох, цас давхарлаж овоолоод хүн багтахаар ухаж орох
Сандарч гүйж хөлөрч биедээ чийг авч болохгүй
Хамт яваа хүнтэйгээ ойр сууж биеийн элчээ хадгалах
Аргал хомоол, өвс, мөчир гэх мэт шатааж болох юу л байна түүгээр гал гаргах
Цусны эргэлтээ багасгахгүйн тулд гараа атгаж, суллах
Бага ярих, хүйтэн шингэн зүйл, нэн ялангуяа цасны ус уухгүй байх
Аливаа аюул, ослын дуудлагыг иргэдээс гурван үгт хаягаар авах боломжийг бүрдүүлж, байршлыг цаг алдалгүй тогтоох зорилгоор онцгой байдлын байгууллага нь "what3words" программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Түүнчлэн мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн оршин суугаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед "what3word" программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоох боломжтой юм. Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-ooc татаж суулган ашиглана.
Хэн ч өөрийгөө цасан шуурганд амь эрсдэнэ гэж төсөөлөхгүй. Хүний амьдрал адал явдлаар дуурэн учир, зайлшгүй тохиолдол гараад, цасан шуурганд өртөх тохиолдол гардаг. Шалтгаан нь мэдээлэл дутмаг, мэдсэн ч анхаарал сул, цасан шуурганд төөрсөн үедээ авах арга хэмжээгээ судлаагүйгээс болж өртсөн байдаг
Хэрэв та цасан шуурганд төөрсөн бол сандарч тэвдэлгүй нөхцөл байдлыг ойлгож шийдвэр гаргах түр зогсолтыг хий
Ирсэн зам, газар орон, хүрээлэн буй орчноо сайтар ажиглаж цаашдын төлөвлөгөөнд хэрэг болохуйц зам, мод ургамал, амьтан, цаг агаар, уулс гээд бүгдийг нягтал
Нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, төөрсөн цэг, онцгой тэмдэгтэй газар зэргийг эргэцүүлж цаашид юу хийх тухай төлөвлө
Зогс, Бод, Ажигла дарааллыг дагасан бол өнгөрсөн замаа зураглаж, орчноо таньж мэдсэнээр амь насаа хамгаалах, улмаар тусламж дуудах, дохио өгөх гээд юу хийх хэрэгтэй талаар төлөвлөгөө гаргах боломжийг олгодог