Зудын өмнө ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу
Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор бэлтгэх
Ам бүлд хүрэлцэхээр
Хүн нэг бүрээр
Нөөц зай цэнэгтэй байх
Нөөц зай цэнэгтэй байх
Эмнэлгийн анхны тусламжид шаардлагатай эм тариа, боох материалын бүрдэл, даралт хэмжигч
Гурил, будаа, ногоон цай, давс, шар тос, мах, гоймон, гурилан бутээгдэхүүн 30 хоногоор
Сүлжээ барих байрлал сонгосон байх
Хүн бүрд байна.
Өрх тус бүр 2-ооc 3 төрөл
Хөрөө 2 төрлийн байх
Аргал, хөрзөн мод 14-өөс 21 хоногийн нөөцтэй савлаж бэлтгэсэн байх
Бог, бодын төл малын 20 хувьд хүрэлцэхээр
70x50 харьцаатай тус бүр 2 ширхэг
Тус бүр 30-40м
Өвс, тэжээл нөөцөлсөн байх
7 хоногийн шатахууны нөөцтэй байх
Эмээл, хазаар, ногт, чөдөр, бурантаг, буйл, тохош бэлтгэх
Өөрийгөө болон өмч хөрөнгөө хамгаал
Хадланд бүх нийтээр гарахыг хүлээлгүй ургац сайтай газраас эхлэн түүвэрлэн хад, хадсан өвсөө талбайд удааж, бороонд норгож шимт чанарыг нь алдуулахгүйгээр бухалдаж, ус борооноос хамгаал
Мал эрүүл байхад ашиг шим нэмэгдэхээс гадна онд мэнд орох, зудыг даван туулах чадвар нь өндөр болно. Малаа мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруул
Өвөлжөө хаваржааны бэлчээрийг зун намрын улиралд буюу жил бүрийн 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл малын ашиглалтаас бүрэн чөлөөлөх замаар өвөл хаврын улирлын нөөц бэлчээр буй болго, бэлчээр дэх тэжээлийн нөөцийг нэмэгдүүл
Зуншлага тааруу жил отроор мал өвөлжүүлэх шаардлагатай бол мал өвөлжүүлэх газар нутгаа сайтар сонгон орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулах
Одоо байгаа уст цэгийн үйл ажиллагааг сайжруулах, муудаж доройтсон, дарагдсан уст цэгийг сэргээн засварлах, шинээр уст цэг байгуулах арга хэмжээнүүдийг авах
Таана хөмүүлийн дарш, адууны халтар хомоол, адууны элэг, өөх, тос, сэвс, малын цус сармис, адууны өөхтэй шар будаа, сүүнд агшаасан будаа зэрэг олон төрлийн гар тэжээлийг бэлтгэж малаа тэжээ
Хашаа хороогоо ээлж дараатай засаж сэлбэх, шинээр барих, ариутгал халдваргүйжүүлэх ажлуудыг намрын налгар өдрүүдэд амжуул. "Дундуур идэшнээс дулаан хэвтэр" зарчмыг баримтал. Зуны цагт бууцаа хөх бууц болгон нөөцөл
Мал сүргээ малын индексжүүлсэн даатгалд даатгуулж эрсдэлээс хамгаал, даатгалын нөхөн төлбөрөө ав
Ган зудтай нутгаас бэлчээр, усны боломжтой нутагт шилжин нүүж, алсын болон ойрын отор хийж, малаа зудын эрсдэлээс хамгаал
Малын тоо толгойг цөөлснөөр үлдэж байгаа малд хүрэлцэхгүй байгаа бэлчээр, тэжээл, усны хомсдолоос ангижран тэдгээрийг авран үлдэх хөрөнгийн эх үүсвэртэй болно