Шуурганы өмнө

Шуурганы өмнө ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу

Цасан болон шороон шуурганы улмаас үүсэж болзошгүй аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Цаг агаарын гамшигт болон аюулт үзэгдлийн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлтгэл байдлыг хангах

Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт арга ухаанаас хүүхэд залуучуудад өвлүүлэх

Аюулт үзэгдлийн үед өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аврах, анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, дадлагатай болох

Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа анхны тусламжийн хайрцаг, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулан бэхлэх

Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах

Мал сүргээ ойр байлгах салхи, шуурга ойртсон үед өвөлжөө, хашаанд байлгах

Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ хийсэхээс хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх

Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тавих хараа хяналтыг сайжруулах, аюулгүй байдлыг нь хангах

Өвс тэжээлийн нөөцтэй байх, хашаа саравчаа дулаалах, худаг усыг хамгаалах, нөмөр нөөлөг газруудыг тогтоох, түүнийг хүн бүр мэддэг байх

Мал сүргийн тоо толгойд хүрэлцэхүйц хэмжээтэй өвөлжөө, хашаа хороог барьж бэлтгэх. Өвөлжөө, хашаа хороог цас болон шороонд дарагдахаас хамгаалсан далан болон хаалт барих

Амь насны, эд хөрөнгийн болон гэнэтийн ослын даатгалд хамрагдах

Өндөр хүчдэл, цахилгааны шугамын дор гэр, сууцаа барихгүй байх

Хүчтэй цасан шуурга болох тухай мэдээлэл авсан тохиолдолд хаалга, цонх, салхивч болон бүх л онгорхой болгоныг хааж бэхлэн таглах

Мөн гурваас доошгүй хоногоор тооцож ус, хүнс, эмийн нөөцийг бэлтгэн, гэрэлтүүлэх хэрэгсэл, (эрчим хүч тасарсан тохиолдолд ашиглах) зайгаар ажилладаг радио болон цас арилгах багаж хэрэгсэл бэлтгэх

Энэ үед шугамын радио, телевизорыг асааж цаг агаарын талаар шинэ мэдээлэл авах бөгөөд шаардлага гарсан үед цахилгаанаа салгах бэлтгэлтэй байх

Малчдын анхааралд

Мал сүргээ холын бэлчээрт гаргахгүй байнгын хариулгатай байлгах, бага насны хүүхдийг явуулахгүй байх

Цасан шуурга байгалийн аюулт үзэгдлийн үед аюулгүй байдлаа хангаж гадагш бүү гар

Өвс тэжээлийн нөөцөө бэлтгэж, малын хашаа саравчаа сайтар дулаалаарай

Малд явахдаа суудлын машин, мотоцикл унахаас зайлсхийх, морь, тэрэг, ердийн хөсөг гэх мэт уламжлалт арга хэрэглэх

Малаа салхины өөд бэлчээж, хүчтэй салхинд туугдан уруудахаас сэргийлж, нөмөр газар, өвөлжөө, хашаа, хорооны ойр байх

АНХААРУУЛГА

Олон давхар, зузаан хувцаслах нь хүндэрч хөдөлгөөн хорих, улмаар хөлөрч, хөлсөндөө жиндэн, осгох аюултай!

Биеийн хөдөлгөөн хорихгүй өөрт таарсан, хөнгөн хувцсыг давхарлаж өмсөх

Гадуур хувцас нягт нэхээстэй, ус нэвтэрдэггүй, малгайтай байх

Хүн биеийн дулаанаа толгойгоороо их алддаг тул малгай заавал өмсөх

Малчид уламжлалт үстэй дээл, малгай, Монгол гутал, эсгий гутал өмсөх

Шуурганы үед юу хийх хэрэгтэй вэ?

Дэлгэрэнгүй үзэх

Шуурганы дараа юу хийх хэрэгтэй вэ?

Дэлгэрэнгүй үзэх

Гамшгийн бэлэн байдлийн үед хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлсийн жагсаалт