Зудын үед ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу
Удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, эсвэл чих, хамар зэрэг ил орших хэсгүүд хөлддөг. Хүйтний үйлчлэлд хөлдөлт болохоос гадна осголт болдог. Осголт, хөлдөлтөнд хүйтний эрч, агаарын чийглэг, салхины хурд зэргээс гадна хувцаслалт, биеийн эсэргүүцэл чухал үүрэгтэй. Бариу давчуу гутал хувцас нь цусны эргэлтийг саатуулж, амархан хөлдөх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн эцэж ядрах, цус алдах, удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх зэрэг нь хөлдөлтийг түргэсгэдэг. Хөлдөлтийг явцаар нь хөлдсөний дараах буюу шинж тэмдэг нь балархай үе, гэссэний дараах буюу шинж тэмдэг нь илрэх үе гэж хоёр хуваана. Хөлдөлтийг хүндрэлийн зэргээр нь 4 ангилдаг.
Арьсны өнгө цайж, бага зэрэг хөхөрсөн, чичирч, ярихад хэцүү болно
Илт нойрмоглож, толгой эргэх, бие сулрах, ухаан санаа балартах
Ухаан алдах буюу ухаан бүдгэрнэ. Дэмийрч, таталт өгнө.
Бүрэн ухаан алдана. Амь насаа алдах эрсдэл үүснэ.
Хүний бие организм бүхэлдээ аажим аажмаар даарч хөрснөөс хөдөлж чадахгүй болж хөшиж үхлүүт байдалд орохыг осголт гэнэ. Хүмүүс хүйтэн сэрүүний улиралд хээр гадаа явахдаа хувцсаа тохируулж өмсөөгүйгээс осголт нь их тохиолддог. Осгосон хүн ярих чадваргүй болж, улмаар гар, хөл нь хөдлөхгүй, өөрийгөө удирдах чадваргүй болж, бүх бие нь хөшингө болсон байдаг. Улмаар муужран унаж, амьсгал зүрх судасны ажиллагаа зогсоно